Германы аж үйлдвэрийн холбоо: Европын эдийн засаг ойрын хэдэн жилд асар их алдагдал хүлээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-26 14:43:42

БЕРЛИН. /Sputnik/. ХБНГУ-ын Аж үйлдвэрийн холбооны тэргүүн Зигфрид Русвурм хэлэхдээ, “өндөр үнэтэй эрчим хүч болон тээвэр ложистикийн сүлжээ тасалдах зэрэг шалтгаан нь ирэх жилүүдэд Европын эдийн засагт асар их хохирол учруулна” гэв.  


Тэрбээр ирэх жилүүдэд ирэх хохирлыг зайлшгүй тооцоолж үзэх ёстой гэдгийг онцлоод, “Берлин, Парисын нягт хамтын ажиллагаа нь ОХУ-аас эрчим хүчний хараат байдлыг бууруулж, Европын эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж мэдэгджээ.


Зигфрид Русвурм цааш нь хэлэхдээ, “Э.Макрон Францын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон явдал нь Франц улс болон Европт өгч буй чухал дохио болж байна. Олон улсын хямралын үед Франц улс ямагт хүчтэй түнш байсаар ирсэнд Германы аж үйлдвэр сэтгэл амар байдаг” гэв.   

Холбоотой мэдээ