“Сэтгүүлч Батдорж” сангийн IX уралдааны шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-05-03 12:37:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэтгүүлч Батдорж” сангийн IX уралдааны эхний шат “Усны үнэ цэн” сэдвийн хүрээнд болж, 21 оюутан бүтээлээ ирүүлснээс 2 дахь шатанд 10 оюутан шалгарлаа.

 

“Сэтгүүлч Батдорж” сан сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд жил бүр бүтээлийн уралдаан зарладаг уламжлалтай. Тус уралдааныг Үндэсний сэтгүүл зүйн өдөр зарлаж, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр шагналаа гардуулдаг. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулдаг.

 

Энэ удаагийн уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан Т.Мөнхжаргал “Усгүй Монголын цусгүй төөрөг” эсээ, “Усны хомсдол, хэрэглээ” сурвалжилгаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУИС, РТМУС, ХУИС-ийн дөрвөн оюутан шалгарчээ.

 

“Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд найман оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгож, үүнд 26.5 сая төгрөг зарцуулаад байгаа аж.

Холбоотой мэдээ