"Гурил тэжээл Булган", "МЦХ”, "Хай би ойл"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-06 18:01:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 34 ХК-ийн 302,151 ширхэг хувьцааг 104,310,715 төгрөгөөр арилжив. 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 3 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 


Энэ өдөр "Гурил тэжээл Булган" (GTJ+14.44%), "Монголын цахилгаан холбоо" (MCH +11.01%) болон "Хай би ойл" (HBO +5.73%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол "Монгол нэхмэл" (MNH -6.76%), "Тандэм инвэст ББСБ" (VIK -5.00%) болон "Монгол Базальт" (MBW -4.37%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,397 ширхэг нэгж эрхийг 28,793,954 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс -0.86 хувиар буурч, 36,667.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615 төгрөг боллоо.


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ