Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилнэ.
Ингэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, 4 удаа хэсэгчлэн хааж хучилт хийнэ. Нарны замд асфальт бетон хучилт хийхдээ
Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 12-ны 00.00 цагаас эхлэн 14-ний 22.00 цаг хүртэл хаана.
Дараа нь Соёолжийн
нүхэн гарцаас Олимпын гүүр хүртэлх зүүнээс баруун чиглэлийн замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 15-ны 00.00 цагаас 18-ны
22.00 цаг хүртэл хэсэгчлэн
хааж, асфальт бетон хучилт хийнэ.
Нийслэлийн
Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн
ахлах мэргэжилтэн Б.Энхмандах
ярихдаа, “Нэг километр замыг бүхэлд нь хаахгүйгээр эхний ээлжид 238 метр
замыг хаана. Одоогоор явган
хүний гүүрний өрөмдлөг хийж байна. Гүүрийн суурийг газрын гүнд 25 метрт
суурилуулна. Төмөр хийц эдлэл тавдугаар сарын 19-нд Монголд орж ирнэ. Суурь
хийсний дараа угсарна” гэжээ.
Явган хүний гүүр нь налуу зам, шатаар зорчих хувилбартай. Явган зорчигчид Их наяд худалдааны
төвийн харалдаа замаар төмөр замын гарам даваад Нарны замынхаа урд талд гарах
байдлаар төлөвлөжээ. Явган
зам 2-3 м өргөн, 35 м урттай байх
аж.