Нийслэлд 41 булгийн эхийг хамгаалаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-05-12 10:01:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас одоогоор 41 булгийн эхийг хамгаалаад байна.


Улаанбаатар хотод 227 булаг, 19 рашаан, 91 гол горхи, 38 нуур цөөрөм байдгаас хашиж хамгаалах шаардлагатай 119 байгаа.


Эдгээр булаг орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах хэрэгтэй. Усны нөөцийг хамгаалахын тулд ус хангамжийн эх үүсвэр, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дэх газар олголтыг багасгаж, хамгаалалтын бүс дэх хөрс, усны бохирдлыг бууруулах шаардлагатайг нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ