Малайзын ДНБ оны эхний улиралд таван хувиар өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-13 17:17:09

КУАЛА ЛУМПУР. /Zaobao/. Малайзын эдийн засаг энэ оны эхний улиралд сэргэж, ДНБ таван хувиар өссөн талаар тус улсын Төв банк мэдээлжээ.


Тус улсын Засгийн газар эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн болгохын тулд тахлын эсрэг авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зөөлрүүлсний дүнд дотоодын эрэлт нэмэгдсэн нь эдийн засгийн үзүүлэлтэд эерэгээр нөлөөлсөн байна.


Малайзын Төв банкны ерөнхийлөгч Нор Шамсия оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулах үеэрээ “эдийн засаг сайжирснаар хөдөлмөрийн зах зээл сэргэж, ажилгүйдлийн түвшин 4.1 хувь хүртэл буурсан” гэв.


Өнгөрсөн оны 4 дүгээр улиралд тус улсын ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай байжээ.


Түүний хэлснээр, өнгөрсөн оны 4 дүгээр улиралд тус улсад инфляци 3.2 хувь байсан бол энэ оны эхний улиралд 2.2 хувь болж буурсан байна. 

Холбоотой мэдээ