Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-16 12:21:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшлээтэй иргэдэд тэргэнцэр гардууллаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд тулгуур эрхтний болон тэргэнцэртэй 1000 гаруй иргэн байдаг.. Гурван жилд нэг удаа ХХҮГ-аар дамжин дээрх иргэдэд нэг удаа тэргэнцэр олгдог. Бусад тохиолдолд аймгйн тэргэнцэртэй иргэдийн холбоо УИХ-ын гишүүд, бусад ААНБ-дад хүсэлт тавьж шаардлагатай хэрэглэгдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог аж.

Энэ удаад тус холбоо УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрт санал тавьсны үндсэн дээр том хүний 14, хүүхдийн дөрвөн тэргэнцэр,  арван чиглүүлэгч, таяг 15  нийт арав гаруй сая төгрөгийн хэрэглэгдэхүүнийг холбооны гишүүдэд олголоо. Энэхүү ажлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна гэж тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн З.Зоригоохүү хэллээ. Урд нь мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт санал тавьж арав гаруй иргэнд тэргэнцэр бэлэглэж байсан аж. Тэргэнцэр болон бусад хэрэглэгдэхүүн нэн шаардлагатай хүмүүст хүрч байгааг ч онцолж байлаа. Учир нь зарим иргэд нь өөрсдөө авах боломжтой байдаг бол ихэнх нь тулгуур эрхтний бэрхшээлээс шалтгаалан ажил хийх боломжгүй, амьдралын боломж тааруу иргэд байдаг. Тиймээс судалгаа гаргаж шаардлагатай хэрэглэгдэхүүнийг гардуулж буйд тус холбооны гишүүд талархалтай байлаа. Тэргэнцэртэй иргэд өөрсдийнхөө эрх ашиг, хөндөгдөж буй асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудад хүргэхээр гадна орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлдэг аж. 

Холбоотой мэдээ