Ж.Байдены төлөвлөгөөг БНСУ-ын Ерөнхийлөгч дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-17 14:29:17

СӨҮЛ. /Bloomberg/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн стратеги” төлөвлөгөөг /IPEF/ дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Тодруулбал, тэрбээр даваа гарагт Үндэсний Ассамблейд хэлсэн үгэндээ, Ж.Байден Ерөнхийлөгчийг айлчлах үеэр түүнтэй БНСУ “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн стратеги”-д ямар хувь нэмэр оруулж болох талаар ярилцана гэжээ.


Ж.Байдены энэхүү төлөвлөгөө нь бүс нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц болон бусад салбарын зохицуулалт, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.   


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Ази дахь анхны айлчлалаа энэ баасан гаргаас эхлүүлэх бөгөөд 20-ноос 24-ний өдрүүдэд БНСУ, Япон улсуудад айлчилна.


Түүнийг тус төлөвлөгөөний агуулгыг айлчлалын үеэр зарлана гэж ажиглагчид үзэж байна.


Ж.Байден БНСУ-д хийсэн айлчлалынхаа дараа Японд очих бөгөөд АНУ, Австрали, Япон, БНСУ-ын удирдагчдын дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээний хоёр дахь дээд хэмжээний уулзалтад оролцоно.    

Холбоотой мэдээ