ШУА, Уралын их сургууль хамтын ажиллагааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-17 17:15:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл ОХУ-ын Уралын их сургуулийн проректор С.В.Кортов тэргүүтэй тус их сургуулийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэх зорилгоор хоёр байгууллагын 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах юм. Мөн  цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

С.В.Кортов хэлэхдээ, “Манай их сургууль ШУА болон Одон орон геофизикийн хүрээлэн  хамтын ажиллагааны хэлэлцээртэй бөгөөд энэ хүрээнд Монголын газар нутагт унасан солирын хайгуулын экспедици маш амжилттай хэрэгжиж солир олж байсан.  Монгол оронд судлагдаагүй маш өргөн уудам газар нутаг байгаа тул бид энэ ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд хамтарсан солирын судалгаа хийж  төслийн грант авах сонирхолтой байгаа” гэлээ.

 

Мөн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинарыг 2023 онд тохиох  Екатеринбург хотын 300 жилийн  ойн хүрээнд хамтран  зохион байгуулахаар боллоо.

Ташрамд дурдахад, Уралын их сургууль ОХУ болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгддөг эрдмийн зэрэг олгодог 18 их дээд сургуулийн нэг аж.



Холбоотой мэдээ