Нас баралт нэмэгджээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-05-18 16:19:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нас баралтын 108 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16-аар нэмэгдсэн байна. 

Тэдгээрийн 52.8 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас баралтын 32 буюу 29.6 хувийг хорт хавдрын, 11 буюу 10.2 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

2022 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 85 058 үзлэг хийснээс:

-16.9 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 

-65.2 хувь нь өвчний учир амбулаторид, 

-4.6 хувь нь идэвхтэй хяналт, 

-10.9 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 

-2.4 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлж байгаа ба мөн хугацаанд аймгийн хэмжээнд 5649 үйлчлүүлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Дөрвөн сарын хугацаанд түргэн тусламжийн 4114 дуудлага хүлээн авч үйлчилснээс 816 буюу 19.8 хувь алсын дуудлага, 83 буюу хоёр хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж.

Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд халдварт өвчний 5695 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 5560 тохиолдол буюу 10000 хүн амд 949.6-аар өсжээ. Энэ нь коронавирусний халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 5662 буюу 99.4 хувийг коронавирусний халдвар эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2022 оны эхний нэг сарын байдлаар 9 төрлийн 5695 цочмог халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг өвчний нас баралтын гурван тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусний халдварын шалтгаантай байна хэмээн ЭМГ-аас танилцуулав.


Холбоотой мэдээ