Цагаандэлгэр суманд хорио цээрийн дэглэмийг 7 хоног сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-04 11:22:22

Хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон.

14 хоног үргэлжилсэн хорио цээрийн дэглэмийн хугацааг 7 хоногоор сунгах захирамжийг сумын Засаг дарга гаргаж, өнөөдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм дахин үргэлжилж эхэлжээ.Тус суманд хонины цэцэг өвчний хоёр голомт үүссэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэмж өвчлөл бүртгэгдээгүй, голомтын бүс дэх 28 өрхийн 17 мянга 170 гаруй хонь, хургыг бүрэн вакцинжуулж дууссан. Өвчилсөн малаас 210 гаруйг нь устгаж, булсан гэдгийг сумын Засаг дарга Т. Түмэндэлгэр мэдээлсэн юм.

Нийтдээ тус сумын 85 мянга гаруй хонь, хургыг вакцинжуулахаас өнөө өглөөний байдлаар вакцинжуулалт 73 хувьтай, вакцинжуулалтын 6 баг ажиллаж байна гэлээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ