АНУ тэргүүтэй 20 улс Украинд аюулгүй байдлын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-24 13:44:39

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин АНУ тэргүүтэй 20 улс Украинд аюулгүй байдлын тусламж үзүүлнэ гэдгийг зарлав.


40 гаруй улс орон, байгууллагаас бүрдэж буй Украиныг Батлан хамгаалах холбоо даваа гарагт хоёр дахь удаагаа цахим хурал хийж, Украинд зэвсэг нийлүүлэх ажлын зохион байгуулалтыг шийдвэрлэжээ.


Уулзалтаар Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд одоогоор хоёр тал ОХУ-ын зэвсэгт хүчинд эзлэгдсэн Украины зүүн болон өмнөд фронтод тулалдаж байна гэв.


АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин хэлэхдээ, Итали, Дани, Грек, Норвеги, Польш зэрэг 20 орон Киевт илүү их зэвсэг, сум болон бусад хангамжийг өгөхөө амалсан шинэ багцаа танилцууллаа.


Украин дахь АНУ-ын ЭСЯ дахин нээгдсэнтэй холбоотойгоор дипломат ажилтнуудаа хамгаалахын тулд АНУ-ын цэргүүд Украинд дахин нэвтрэх шаардлагатай талаар АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли хэлэхдээ, доод түвшний бэлтгэл ажил аль хэдийн явагдаж байна гэв.   

Холбоотой мэдээ