500 га талбайд эрдэнэ шиш тариална

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-24 18:31:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг малын тэжээлийн ургамал түлхүү тариалж, орон нутагтаа тэжээлийн үйлдвэр байгуулах улмаар эрчимжсэн газар тариаланг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Арвижих фарм” ХХК-д Ховд аймгийн Ховд сумын нутаг “Давшилт” гэх газарт (7-ийн газар) 2200 га талбай олгожээ.  

Тус компанийн хамт олон энэ хавар 130 га талбайд судан, ногоон тэжээл тарихаар төлөвлөж, 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, талбайгаа бэлтгэж байна. Мөн 500 га талбайд эрдэнэ шиш тариалах аж.

“Өмнө нь Монгол Улсын хаана ч ийм их хэмжээний талбайд эрдэнэ шиш тариалж байгаагүй. Анхны өргөн тариалалтыг энд хийж байгаа нь эрдэнэ шишийг Ховдын брэнд болгох нэг боломж нээгдэнэ. Орон нутагтаа малын тэжээлийн ургамал тариалж, тэжээлээ үйлдвэрлэдэг цаг ойртлоо гэж албаныхан онцоллоо.


Үүнээс гадна тус компани энэ жил 9 цэгт худаг гаргахаар төлөвлөсөн байна. Мөн цагт 85 тн ус зарцуулж 100 га талбайг услах хүчин чадал бүхий услалтын зургаан системийг угсарч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тэргүүтэй ажлын баг өнөөдөр “Арвижих фарм” ХХК-ийн хаврын тариалалтын бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцав.    

 

Холбоотой мэдээ