Дотоодын нийт бүтээгдэхүүн эхний улиралд 3.8 хувиар багасав

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-25 11:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 9.6 их наяд төгрөг боллоо.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 368.5 (4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 208.1 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний улиралд 14.8 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний улиралд 3.8 хувиар багассан. Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны эхний улиралд өмнөх улирлынхаас 0.5 хувиар нэмэгджээ. 


ДНБ, 2021 оны эхний улиралд 14.8 хувиар өссөний 5.3 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 2 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.9 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 5.8 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлж байсан бол 2022 оны эхний улиралд 3.8 хувиар буурахад -6.1 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -0.9 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 1.1 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.6 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татварт бүрдүүлсэн аж. 

 

Холбоотой мэдээ