"Хөвсгөл усан зам", "Адуун чулуун", "Хөвсгөл алтан дуулга"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-25 19:33:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 38 ХК-ийн 310,920 ширхэг хувьцааг 102,768,268 төгрөгөөр арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хөвсгөл усан зам" (HUZ+14.96%), "Адуун чулуун" (ADL+9.41%) болон "Хөвсгөл алтан дуулга" (ADU+8.84%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Стандарт ноос" (ALI-13.64%), "Улсын их дэлгүүр" (UID-12.83%) болон "Гонир" (GNR-12.50%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,825 ширхэг нэгж эрхийг 10,912,589 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаасыг 14,402,094.8 төгрөгөөр тус тус арилжив.  ТOП-20 индекс -2.45 хувиар буурч, 33,313.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,917,629,867,870 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ