"Тавилга", "Ремикон", "Түмэн шувуут"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-27 18:32:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 37 ХК-ийн 341,476 ширхэг хувьцааг 183,689,217 төгрөгөөр арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тавилга" (TVL+14.96%), "Ремикон" (RMC+11.7%) болон "Түмэн шувуут" (TUM+5.7%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол "Монголын цахилгаан холбоо" (MCH-14.39%), "Бөөний худалдаа" (BHL-9.09%)" болон "Бодь Даатгал " (BODI-8.04%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,259 ширхэг нэгж эрхийг 9,128,628 төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт 1 ширхэгийг 100,0000 төгрөгөөр болон компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,050 ширхэг үнэт цаасыг 104.9 сая төгрөгөөр тус тус арилживТOP-20 индекс 0.59 хувиар өсөж, 34249.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,926,457,405,996 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ