Цэрэг спортын "Дөл-2022" цогцолбор тэмцээн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-28 16:47:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын "Дөл-2022" цогцолбор тэмцээн нээлтээ хийлээ.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101, Монгол цэрэг энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын "Дөл-2022" цогцолбор тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.

Тэмцээнд нийт 12 баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэд гурван хоногийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорих ажээ.

Холбоотой мэдээ