Цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт дэлхий даяар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-30 17:00:42

ПАРИС. /Reuters/. Өнгөрсөн онд цахилгаан, хос хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгслийн борлуулалт дэлхий даяар хоёр дахин өссөн талаар Олон улсын эрчим хүчний агентлаг /IEA/ мэдээлжээ.


Тус байгууллагын тайланд дурдсанаар, 2021 онд дэлхийн хэмжээнд 6.6 сая орчим цахилгаан, хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл худалдаалагдсан нь өмнөх оныхоос 2.2 дахин их үзүүлэлт болжээ.


Мөн 2021 онд худалдаалагдсан шинэ автомашинуудын есөн хувийг эзэлсэн байна. Улс орнуудаар авч үзвэл, Хятадад өнгөрсөн онд цахилгаан, хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн борлуулалт гурав дахин өсөж, 3.3 саяд хүрсэн бол АНУ-д хоёр дахин /630 мянга/, Японд 1.5 дахин /44 мянга/ өсжээ.


Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, улс орнууд бензин хөдөлгүүртэй шинэ тээврийн хэрэгслүүдийн худалдааг үе шаттайгаар бууруулах, улмаар хориглохоор төлөвлөж байна. Мөн цахилгаан тээврийн хэрэгсэлд татаас олгох хөтөлбөрүүдийг өргөжүүлэх зэрэг бусад хүчин зүйлүүд ч мөн дэлхий даяар борлуулалт нэмэгдэхэд нөлөөлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ