"Эрдэнэс сольюшинс", "Ард санхүүгийн нэгдэл", "Женко тур бюро" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-08 18:53:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдрийн арилжаагаар 38 ХК-ийн 375,838 хувьцааг 184,500,709 төгрөгөөр арилжив. 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" (AMT 11.11%), "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+10.53%) болон "Женко тур бюро" (JTB +8.06%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" (HBO-14.18%), "Хөвсгөл алтан дуулга" (ADU -6.44%) болон "Гермес центр(HRM -3.23%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 64,862 ширхэг нэгж эрхийг 33,976,582 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 937 ширхэг үнэт цаасыг 93,276,370.88 төгрөгөөр тус тус арилжлаа. Багцын арилжаагаар нийт 291,838 ширхэг үнэт цаасыг 350,205,600 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.14 хувиар өсөж, 34,891.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,925,932,711,787 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   



Холбоотой мэдээ