Америкийн консулын дэд дарга Антони Мотиси Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-09 12:46:32

Ховд /МОНЦАМЭ/. Америкийн консулын дэд дарга Антони Мотиси, хэлтсийн дэд дарга Б.Уянга нар Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын баг өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай уулзаж,  хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, оюутны виз болон энгийн визний талаар мэдээлэл солилцлоо.

Мөн аливаа байгалийн гамшигт үзэгдлийн үеэр гадны иргэдэд үзүүлэх тусламж, нөөц бололцооны талаар ярилцав. Ажлын баг өнөөдөр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар болон Эрүүл мэндийн газрын төлөөлөгчидтэй уулзах юм.

Харин маргааш (2022.06.10) Ховд аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төв дээр Оюутны виз болон энгийн виз”-ний талаар танилцуулга, мэдээлэл хүргэх тул сонирхсон иргэдийг урьж байна.


Холбоотой мэдээ