Цээж тооллын Олон улсын аварга Э.Аялгууд урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-16 16:58:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар АНУ-ын Сампингийн холбооноос онлайнаар зохион байгуулсан "UAAA – GLOBAL CUP 2022" Олон улсын тэмцээнд цээж тооллын 9 насны ангилалд оролцон Алтан цомын болзол хангасан Э.Аялгуу, бэлтгэсэн багш Б.Бадамханд нарт урамшуулал олголоо.

Энхбаярын Аялгуу одоо  10 настай, зургаан наснаасаа эхлэн Дундговь аймгийн Тояа хүүхэд хөгжлийн академийн соробан сампингаар хичээллэж байна.

Тэрээр 2022 онд Тояа хүүхэд хөгжлийн академиас зохион байгуулсан "NATIONAL СОМРЕТIТION 2022" үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс цээж тооллын сампингийн төрөлд “Хүрэл”, ой тогтоолтын төрөлд Алт, 2019 онд Камбожи улсын нийслэл Пнопень хотод болсон "UCMAS" соробан сампин цээж тооллын аварга шалгаруулах Олон улсын тэмцээнээс “Алтан”  цом, мөн онд  Тояа хүүхэд хөгжлийн академиас зохион байгуулдаг “Үндэсний аварга" шалгаруулах тэмцээнээс цээж тоолол сампингийн төрлөөр “Мөнгөн” медаль хүртэж байжээ.

Мөн Соробан сампингийн Үндэсний аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын чанартай тэмцээн, уралдаануудад аймаг орон нутаг, улс эх орноо төлөөлөн оролцож, олон удаагийн амжилт гаргажээ.

Тэрээр ирэх 8 дугаар сард Малайз улсад болох Олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм.  

Холбоотой мэдээ