Говь-Алтай аймгийг гурван үндсэн чиглэл, тусгай 27 аяллын маршрутаар тойрон аялах боломжтой

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-21 12:17:06

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгаар аялахаар төлөвлөж байгаа бол танд тус аймгийн байгаль, түүх, шашны дурсгалт газруудыг багтаасан  аялал жуулчлалын үндсэн гурван маршрутыг товч мэдээллийн хамт хүргэж байна.


Монгол Улсын баруун зүгт орших Говь-Алтай аймаг нь 141.4 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой газрууд их бий. Харин нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршдог. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг аж. Говь-Алтай аймагт аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ онгон байгаль, байгалийн гайхамшиг бүрдсэн нутгуудаараа алдартай.

Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн нь тойрон аяллын хөтөлбөрүүдтэй бөгөөд тойрон аялал нь гурван үндсэн чиглэл, тусгай 27 аяллын маршрутын дагуу аялах боломжтой юм.



Холбоотой мэдээ