Давхар татвар ногдуулахгүй байх хэлэлцээр байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-22 09:28:33

ДОХА. /QNA/. "Катарын эдийн засгийн форум 2022"-ын үеэр Катар болон Бүгд Найрамдах Чех Улс давхар татвар ноогдуулахгүй байх, татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр байгуулжээ.


Хэлэлцээрт Катарын талаас Сангийн сайд Али бин Ахмед Аль Кувари, Чехийн талаас Сангийн сайд Збинек Станжура нар гарын үсэг зурсан байна.


Тус хэлэлцээр нь Засгийн газар хоорoндын хөрөнгө оруулалтыг иргэн, аж ахуйн нэгжээр дамжуулан нэмэгдүүлэх, санхүүгийн мэдээлэл солилцох замаар ил тод байдлын олон улсын стандартыг дэмжихийн зэрэгцээ Засгийн газар хоорондын давхар татварыг арилгах, худалдааг цаашид дэмжих зорилготой юм.



Холбоотой мэдээ