ӨВӨРХАНГАЙ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал асуулга авч байна

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-22 15:33:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар өнөөдөр Арвайхээр хотод ажиллаж, төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзалт хийж байна.

Уулзалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, улс орны эдийн засгийн байдал, үнийн өсөлтийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.

“2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхдээ зарим асуудлыг дутуу тусгасан учраас улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон нийтийн зүгээс дахин сайжруулах шаардлага байна гэж үзсэн. Энэ хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар олон нийтээс санал асуулга авч байна” хэмээн гишүүд хэллээ.

Холбоотой мэдээ