Валютын хадгаламж 2.6 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-23 14:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны 5 дугаар сарын эцэст 13.9 их наяд төгрөг боллоо.


Энэ нь өмнөх сарынхаас 221.2 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (7.3 хувь) их наяд төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Төгрөгийн хадгаламжийн 87.1 хувь (12.1 их наяд төгрөг) нь иргэдийн, 12.9 хувь (1.8 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.


Валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 28.7 (0.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 112.2 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Холбоотой мэдээ