"Богд банк", "Айтүүлс", "УИД”-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-23 17:23:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 29 ХК-ийн 342,492 ширхэг хувьцааг 128.1 сая төгрөгөөр арилжив. 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. "Богд Банк" (BOGD+12.50%), "Айтүүлс" (ITLS+11.13%) болон "Улсын их дэлгүүр" (UID+5.72%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" (TNGR-14.47%) , "Шарын гол" (SHG-12.42%) болон "Монгол шевро" (MVO-7.69%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.




Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,723 ширхэг нэгж эрхийг 13,062,630 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 үнэт цаасыг 993 мянган төгрөгөөр тус тус арилживТOП-20 индекс 0.38 хувиар өсөж, 33,734.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,797,399,335,643 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   



Холбоотой мэдээ