АРХАНГАЙ: ЭЕШ-д гурван шалгуулагч 800, 39 шалгуулагч 700-гаас дээш оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-27 15:32:10

Архангай/МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 6 дугаар сарын 23-26-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж дууслаа. Архангай аймагт ЭЕШ-ыг зохион байгуулахаар Боловсролын үнэлгээний төвийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав.

Аймгийн хэмжээнд 989 шалгуулагч, 2686 шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 2466 шалгалтыг бүрэн өгч 92 хувийн ирцтэйгээр ЭЕШ-д оролцсон байна. Шалгалт тус бүрийн дараа анхны оноог шууд засалтын машинаар уншуулан, шалгуулагч нарт танилцуулсан бөгөөд хэмжээст оноог Боловсролын үнэлгээний төвөөс list.eec.mn цахим хуудсаар 24 цагийн дотор гарган танилцуулав.

Энэ хичээлийн жилийн ЭЕШ-д математикийн хичээлээр 2, монгол хэлний хичээлээр 1 хүүхэд тус тус 800 оноо, 39 шалгуулагч 700-гаас дээш оноо авч авч бусдыгаа манлайлжээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад Боловсролын үнэлгээний төвийн баг, хамт олон, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга, газрын хамт олон болон 40 хянагч багш, зохион байгуулагч нар, Лаборатори 1-р сургуулийн захиргаа, баг хамт олон, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч нар хамтран ажилласан байна.

Холбоотой мэдээ