ДУНДГОВЬ: Аймгийн бизнес эрхлэгчид, малчид нутгийнхаа хөгжилд хандив өргөв

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-06-28 15:20:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас аймаг байгуулсны түүхт 80 жилийн ойг иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор хөрөнгө босгох уулзалт зохион байгуулав.

Тус аймгийн Өлзийт сумын нутагт байрлах “GOVI CARAVANSERAI” жуулчны баазад зохион байгуулсан тус уулзалтад, хөрөнгө босгох үйл ажиллагаанд  бизнес эрхлэгчид, 15 сумын малчдын төлөөлөл 100 орчим хүн урилгаар оролцжээ.

Уулзалтад оролцсон хандивлагч малчид, бизнес эрхлэгчид тус бүр 3,0-50,0 сая төгрөг, Дэлгэрцогт сумын малчин, сумын алдарт уяач М.Бямбасүх 100 хонь хандивласан байна.

80 жилээ угтаж, байшин барилгын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах, зам талбай, машины зогсоол, дугуйн зам хийх, ногоон байгууламж, цэцгийн мандал байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил Мандалговь хотноо өрнөж байгаа ба хандивын хөрөнгийг аймгийнхаа хөгжилд болон баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулах ажээ. 

Холбоотой мэдээ