СЭЛЭНГЭ: ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-28 18:30:32

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчид, багш нарыг урамшуулан дэмжих үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.   

Тус аймгаас энэ удаагийн ЭЕШ-д Монголын түүхийн хичээлээр Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн сурагч Э.Мандахбаяр, Англи хэлний хичээлээр  Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн сурагч О.Отгон-Эрдэнэ, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Ууганчимэг нар 800 оноо авч үе тэнгийн сурагчдаа манлайлжээ. Мөн эдгээр сурагчаа амжилттай бэлтгэсэн Сүхбаатар сумын 2 дугаар сургуулийн багш Б.Мягмарсүрэн, Мандал сумын ЕБ-ын Билиг ДБ сургуулийн багш Э.Сүхбаатар, Г.Халиун нарыг урамшууллаа. Аймгийн даргын зүгээс амжилт бол хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Иймээс хүүхэд багачуудынхаа сурч мэдэх их үйлсэд, багш нартаа мэдлэг олгох нөр их ажилд нь амжилт хүсье хэмээв.  


Холбоотой мэдээ