СЭЛЭНГЭ: Эрлийн ажиллагааг зогсоов

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-29 15:16:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн ОБГ-аас ногоон бүс, гол нуурын эргээр аялах, зугаалах, амрах үедээ болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөө урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн Сант сумын “Орхон голын гүүр” гэх газар иргэн Д усанд осолдсон тухай дуудлагыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 27-ны өдөр өгчээ. Дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч Т.Сүхбаатараар ахлуулсан 13 алба хаагч, Цагдаагийн байгууллагаас 3 алба хаагч, ар гэрийн 17 хүний хамт тус өдрийн 17:11 цагт эхлүүлсэн байна. Ингээд эрлийн үйл ажиллагааг энэ сарын 29-ний өдрийн 08.04 цагт зогсоож, 39 цаг ажиллан Орхон сумын гарам гэх газраас буцалтгүй нэрвэгдэгчийг гарган авч, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Осолдсон иргэний ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хамт олонд цаг алдалгүй түргэн шуурхай ажилласанд талархал илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ