ДОРНОД: Бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-01 08:27:38

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг бүрэн тоноглосон автобусаар нийгмийн цогц явуулын үйлчилгээг сумдад үзүүлнэ. Нийгмийн цогц явуулын үйлчилгээнд эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, соёл урлаг, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, мал эмнэлэг, улсын бүртгэл, ахуйн үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг үйлчилгээ багтаж байгаа юм. Ийнхүү зохицуулалт хийснээр малчид нийгмийн үйлчилгээ авахын тулд сум, аймгийг зорих шаардлагагүй болж байгаагаас гадна өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрдэж байна. Цаашид энэхүү явуулын үйлчилгээг жилд хоёр удаа зохион байгуулах аж.

Өнгөрсөн онд аймгийн төсвийн санхүүжилтээр “Хөдөлгөөнт эмнэлэг”-ийг нийт суманд ажиллуулж, 7-9 төрлийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэгт нийт 3518 иргэнийг хамруулжээ. Үзлэгийн явцад 86,1 хувьд нь өвчлөл илэрсэн бол үүнээс 16,3 хувь нь шинэ өвчлөл байсан, зүрх судас, амьсгалын замын өвчлөл, шүд цоорох өвчин зонхилж байсан гэв.

Холбоотой мэдээ