АРХАНГАЙ: Жуулчдад зориулсан газарзүйн мэдээллийн цахим нэгдсэн санг үүсгэнэ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-01 14:44:23

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Public lab Mongolia” ТББ-тай хамтран олон нийтийн оролцоотой газрын зураглалаар дамжуулан дотоод болон гадаадын жуулчдад зориулсан газарзүйн мэдээллийн цахим нэгдсэн санг үүсгэхээр ажиллаж байна.

Цахим санд байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газрууд, зочид буудал, дэн буудал, жуулчны бааз (байгууллага хувь хүн), ресторан, кофе шоп, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ буюу морь унуулах, орон нутгийн хөтөч, машин түрээс, хоол хүнс, цагаан идээ, хувцас, гар урлал, суран эдлэл, үзвэр үйлчилгээ (музей, гандан хийд, театр, фестивал, үзэсгэлэн), нийтийн 00, хог хаях цэг, худалдаа үйлчилгээ (дэлгүүр, эмийн сан, үсчин, дугуй засвар, ШТС, Банк, АТМ, машин засвар, сэлбэг худалдаа), цэвэр усны эх үүсвэр, сумын эмнэлэг, цагдаагийн тасаг зэрэг мэдээллийн өгөгдлийг зааврын дагуу open street map-д оруулах ажлыг эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 1–ний өдрүүдэд цуглуулсан өгөгдлийг сайжруулах хяналтын уулзалтыг Цэцэрлэг хотод зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ