БАЯНХОНГОР: Оны эхний хагас жилд 30 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргажээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-01 12:23:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил 2020 онд 31 байсан бол 2021 онд 21 болж буурсан байна. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар төрийн захиргааны 10, улс төрийн 1, төрийн үйлчилгээний 19 албан хаагч, нийт 30 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргажээ. 

Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд нийт 181 байгууллагад 5079 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 97 байгууллага нь Ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллаж, нийт 123 удаагийн сургалт, зөвлөгөө, мэдээллийг 1387 төрийн албан хаагчдад өгсөн байна.

Холбоотой мэдээ