Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-07-01 17:14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ хамтран энэ сарын 3-5-нд “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.


ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД:

“Гэртээ харих зам-Эх орондоо хөрөнгө оруулъя” хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн,

“Монгол орны хөгжилд” технологийн зөвлөгөөн”,

 Хилийн чанад дахь эх хэл, соёлын багш нарын зөвлөгөөн,

“Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудлууд” зөвлөгөөн,

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын IV чуулга уулзалт гэсэн таван салбар хуралдаан болно.


Салбар хуралдаануудаас дэвшүүлсэн санал, зөвлөмжийг энэ сарын 5-нд болох нэгдсэн чуулга уулзалтаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

Холбоотой мэдээ