Солонгос эмч нар үнэ төлбөргүй хагалгаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-10 13:18:06

Солонгос-Монголын Хьюндай  эмнэлгийн гэмтэл,  үе  мөчний  мэс заслын  нарийн мэргэжлийн 52 эмч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ.

Энэ үеэр 1500 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийснээс  49 хүн мэс заслын эмчилгээнд хамрагдаж, үүнээс өвдөгний үе солих  хагалгааг 6 хүнд үнэ төлбөргүй хийсэн байна. Өвдөгний нэг үе солих хагалгаа нь 13 сая орчим төгрөг болдог учраас уг хагалгаанд хамрагдсан иргэд сэтгэл хангалуун байна.

Солонгос эмч нар сайн дураар хамрагдсан иргэдэд ийнхүү үзлэг оношилгоо хийснээс гадна БОЭТ-ийн амбулаториор үйлчлүүлсэн  3000 гаруй иргэнд артерийн даралт үзэх, захын судсан дахь сахар тодорхойлох  зэрэг тусламж үйлчилгээг хүргэжээ. Түүнчлэн  40 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл,  багаж тоног төхөөрөмжийг БОЭТ-д хандивлаж, нэг сургууль гурван цэцэрлэгт хортон шавжийн устгал хийсэн байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ