ХӨВСГӨЛ: Аялагчдад зориулсан Мэдээллийн төв ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-08 22:09:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас хоймор нутгийг зорин ирж буй жуулчид, аялагчдад зориулсан Мэдээллийн төвийг Мөрөн хотын Соёмбо цогцолборт ажиллуулж эхэллээ.


Тус төвд  Хөсгөл нутгаар заавал аялах газруудын тухай дэлгэрэнгүй  танилцуулга мэдээлэл, зураг маршрут, орон нутгийн уран бүтээлчдийн зурсан зураг, фото зураг, гар урлалын бүтээлүүдийг дэлгэн тавьжээ.


Сүүлийн үед Хөвсгөл аймгийг зорих гадаад дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж байна.  Тус аймагт жилд 80-100 мянган дотоодын жуулчид, 15-20 мянган гадаадын аялагч жуулчид ирдэг болжээ. Ялангуяа урин дулааны цаг дотоодын аялагчид  олноороо ирж байгаа учраас шаардлагатай мэдээллүүдийг нэг дороос хүргэхийг зорьж байгаа юм. Мөн ирж буй аялагчдыг хоггүй аялахыг уриалж байлаа.  



Хөвсгөл аймагт 200 гаруй гэр буудал жуулчны бааз аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж байгаагийн дотор  130 гэр буудал, 96 жуулчны бааз, 8 томоохон зочид буудал  байна.  Аймгийн хэмжээнд өдөрт 8000 орчим иргэдийг хүлээн авах хүчин чадалтай Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын Аялал жуулчлал хариуцсан  мэргэжилтэн  Д.Дуламсүрэн  хэлж байлаа. 



Холбоотой мэдээ