АРХАНГАЙ: ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан сурагчдыг бэлтгэсэн багш нарын хамт шагнаж, урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. 2022 оны их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилт гарган 750-иас дээш оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг аймгийн Засаг дарга М.Батжаргал хүлээн авч, журмын дагуу шагнаж урамшууллаа.
Багш, сурагчдад аймгийн Засаг даргын захирамжаар 5.9 сая төгрөгийн шагнал урамшуулал олголоо.
-Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Математикийн багш Цэрэнбадрахын Цэнд-Аюуш, түүний бэлтгэсэн сурагчид М.Дамдиндорж /800/, Б.Оюунболд /800/, Г.Дашням /785/, Э.Мөнх-Оргил /Математик-770, Физик-781/,
-Физикийн багш Г.Мөнхцэцэг түүний бэлтгэсэн сурагч Э.Мөнх-Оргил 781 оноо авсан байна.
-Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Лхагвадэмбэрэлийн Даваахүү, Түүх нийгмийн ухааны багш Барбаатарын Батбаяр нарын бэлтгэсэн сурагч Г.Ундармаа /Монгол хэл 800, Түүх нийгмийн ухаан 785/
-Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуулийн Математикийн багш Дүгэржавын Оюунчимэг, түүний бэлтгэсэн сурагч Э.Маргад-Эрдэнэ /770/, Биологийн багш Бямбажавын Бадамгарав, түүний бэлтгэсэн сурагч Л.Намжилмаа /756/
-Чулуут сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Сүрэнжавын Эрдэнэчимэг, түүний бэлтгэсэн сурагч Б.Оюун-Эрдэнэ /756/, Түүх нийгмийн ухааны багш Бэгзийн Отгонбаатар, түүний бэлтгэсэн сурагч Ц.Номин-Эрдэнэ /761/
-Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Гомбодоржийн Нэргүй, түүний бэлтгэсэн сурагч Х.Мөнх-Ундрах /756/
-Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Англи хэлний багш Адъяасүрэнгийн Оюунбилэг, түүний бэлтгэсэн сурагч Н.Маралмаа /780/
-Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Лхаасүрэнгийн Өнөрцэцэг, түүний бэлтгэсэн сурагч Б.Анун /750/ нарт тус тус шагнал гардууллаа.
ЭЕШ-даа амжилт үзүүлсэн багш сурагчдад аймгийн Засаг дарга М.Батжаргал, Засаг даргын орлогч П.Бат-Эрдэнэ, БШУГ-ын дарга З.Мөнхтогтох, БШУГ-ын хэлтсийн дарга Д.Загдгочоо нар баяр хүргэж, шагнал гардууллаа.