Давид Пеннок: Монголчуудын нэгдмэл сайхан уур амьсгалыг мэдэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг үзэхээр АНУ-ын Айдоха мужаас Монгол орныг зорин ирсэн Давид Пенноктой уулзлаа.
Монгол наадамд анх удаа оролцон үзэж байгаадаа баяртай байна гэв. Тэрээр хэлэхдээ, "Би Азид, тэр дундаа Монголын сайхан оронд анх удаа хөл тавьж, ийм сайхан баяр наадам, наадмын нээлтийг үзсэндээ гайхалтай байна. Монгол нөхөддөө их талархаж байгаа. Монголчууд бүгд үндэсний хувцасаа өмсөж гоён, монгол орноороо бахархаж байгаа нь сайхан харагдлаа. Монголчуудын нэгдмэл сайхан уур амьсгалыг мэдэрлээ" хэмээв.
Монгол орныг зорьж ирсэн шалтгааныг нь тодруулахад, монгол нөхдийнхөө урилгаар ирснээ хэлсэн юм. Тодруулбал, АНУ
дахь Монгол Улсын соёлын элч Н.Ганхуягын урилгаар иржээ. “Би мужийнхаа Айдоха
Бойси хотын амьтны хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Монголд ирсэн бас нэг зорилго
нь жуулчлахаас гадна Монголын ан амьтнаар мужийнхаа амьтны хүрээлэнд үзэсгэлэн
гаргах төлөвлөгөөтэй. Хамтын ажиллагааны талаар танай улсын ГХЯ, Соёлын яамны удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Биднийг таатай хүлээн авсанд баяртай байна” гэв.