ЕХ Нигерийн Зэвсэгт хүчинд тусламж үзүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ.
/BBC/. Терроризмтой
тэмцэх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн
бүтэн байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын Холбооноос /ЕХ/ Нигерийн Ззэвсэгт хүчинд 25 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ.
“Энэхүү тусламж нь Нигерт өсөн нэмэгдэж буй терроризмын аюулаас энгийн иргэдийг илүү сайн хамгаалахад
тусална" гэж ЕХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Дээрх тусламжаар Нигерийн армийн арын албаныханд зориулсан сургалтын төв байгуулах
ажлыг санхүүжүүлэх юм.
Францын
Батлан хамгаалахын сайд
Нигер, Кот-д'Ивуарт айлчилж, тус хоёр
улсын төрийн тэргүүн нартай уулзаж,
бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг
хэлэлцсэний дараа ЕХ-ноос
тусламж үзүүлж
байгаа юм.