ХӨВСГӨЛ: Үүрийн гол үерийн түвшинг даван үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-20 12:20:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн уулс болон Хөвсгөл нуураас усжих Дэлгэрмөрөн, Шишгэд, Эг, Бэлтэс, Үүр, Бүгсий голуудын усны түвшин буурч байгаа хэдийн ч олон жилийн дундаж түвшнээс 5-15 см-ээр их байна.  Өнөөдрийн байдлаар Үүрийн голын усны түвшин үерийн түвшинг 15  см-ээр даван үерлэж байна. 


Харин Хангай нуруунаас эх авсан Идэр голын усны түвшин олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.  Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид, тээвэрчдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байж, баталгаат зам гүүр, гарам, гарцаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ