ХӨСҮТ-д 487 хүн эмчлүүлж байгаагаас 328 нь коронавирусний халдвараар өвджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2022-07-22 13:27:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс эмнэлгийн ачаалал болон коронавирусний өвчлөлийн талаар өнөөдөр /2022.07.22/ мэдээлэл өглөө.

 

ХӨСҮТ, Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх: "ХӨСҮТ-д 487 хүн эмчлүүлж байна. Тэдгээрийн 328 нь коронавирусний халдвараар өвдсөн хүмүүс байна. Биеийн байдлыг үнэлбэл хүндэвтэр буюу уушгины хатгаатай 234, хүнд 46, маш хүнд оноштой 6 хүн байна. Эмнэлгийн хүчин чадлын хувьд бүх л тасаг, нэгжүүдэд коронавирусний халдвартай хүмүүсийг авч байгаа.

 

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын эмнэлзүйн шинж тэмдгийн тухайд хоолой өвдөх, хуурай ханиалгалт их байх, халуурах, үе мөч өвдөх зовуурь түгээмэл илэрч байна.

 

Тандалт судалгааны албанаас хийгдсэн хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг авч үзвэл хоолой өвдөх 58 хувь, хуурай ханиалгах 56.3 хувь толгой өвдөх 41.8 хувь, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4 хувьд нь илэрсэн.

 

Бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6 хувьд нь илэрч байна" гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ