ӨВӨРХАНГАЙ: Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарт хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-07-25 18:56:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нарт аймгийн Засаг дарга А.Ишдорж хүндэтгэл үзүүлж, Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн медалийг гардууллаа.

Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар үзүүрлэн Монгол Улсын арслан цолонд хүрч, наадамчин олноо баясгасан Б.Орхонбаярын аав Н.Баярсайхан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул юм. Тиймээс Б.Орхонбаяр аав ээж, ахан дүүсийнхээ хамтаар аавынхаа нутгийг зорьж, ойн баярт оролцож яваа аж.

Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул бөгөөд 2020 онд аймгийн баяр наадмаар аймгийн арслан Б.Лхагвадоржид / Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар Улсын начин цол хүртсэн/ өвдөг шороодож, “Аймгийн заан” цол хүртэж байжээ. Тэрбээр аймгийнхаа түүхт 90, 91 жилийн ойн баяр наадамд зодоглож байна. 

Холбоотой мэдээ