ЕХ Данийн “Imvanex” вакциныг сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинаар худалдаанд гаргахыг зөвшөөрөв

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-26 19:11:50

КОПЕНХАГЕН. /Zaobao/. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцож, онц байдал зарласны дараа даваа гарагт Европын комисс Дани улсын “Bavarian Nordic компанийн үйлдвэрлэсэн “Imvanex” вакциныг уг өвчний эсрэг вакцинаар худалдахыг зөвшөөрлөө.


ЕХ 2013 онд салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Imvanex” вакциныг батлаж байсан.


“Bavarian Nordic” компанийн ерөнхийлөгч Пол Чаплин хэлэхдээ, “зөвшөөрөгдсөн вакцинтай болсноор улс орнуудын шинэ өвчинтэй тэмцэх чадварыг эрс сайжруулна” гэжээ.


Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг вакциныг өмнө нь АНУ, Канад улсуудад зөвшөөрч байсан байна.


Хэдхэн сарын дотор сармагчны цэцэг өвчин дэлхийн 70 гаруй оронд тархаж, 16 мянга орчим хүнд халдварлаад байгаа юм.   

Холбоотой мэдээ