СҮХБААТАР: “Сүхбаатар бахархал” цогцолбор ашиглалтад орлоо

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-29 15:34:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарчууд үүх, түүх соёлоо шингээсэн цогцолбортой болж түүхэн ойн баярын энэ өдөр нээлтээ хийлээ. Сүхбаатар бахархал цогцолборыг Монгол Улсын гавьяат барилгачин, Их модун ХХК-ийн захирал Б. Цогтсэргэлэнгийн санаачилга, хөрөнгө оруулалтаар байгуулжээ.

Цогцолборт адуу, хүн чулуу, шүтлэгт уул, овоо зэрэг Сүхбаатар нутгийн онцлог, түүх соёлын үнэт зүйлсийг бүгдийг багтааснаараа онцлог. Хөшөө, баримлыг нутгийн уугуул, барималч Ж.Дүүрэнтөгс урласан байна. Цогцолбор Баруун-Урт сумын нэгдүгээр багийн нутагт, төд зам дагуу байрлаж буй. Байршлын хувьд ард талд нь Баруун-Урт хотоо бүхэлд нь харагдаж байхаар сонгосон тухай санаачлагч хэллээ.


Нийт 800 гаруй сая төгрөгөөр бүтсэн цогцолборын бүтээн байгуулалтад Сүхбаатар аймгийн үе үеийн төгсөгчид хандив өргөжээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон хүмүүст аймаг, сумын Засаг дарга баяр хүргэж, аймгийн 80 жилийн ойн "Хүндэт тэмдэг"-ийг гардуулсан юм.



 

Холбоотой мэдээ