Ковидын халдварын 248 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн
24 цагт 248 хүнээс халдвар илэрчээ. Үүний 101 нь нийслэлийн иргэд байна. Энэ
сарын 15-наас хойш тохиолдлын тоо эрс нэмэгдэж, өдөрт 300-г давах болжээ.
Нийт тохиолдлын тоо 945 900
болж, нас барсан иргэдийн тоо 2119 болов. Өнгөрсөн 7 хоногт:
- 25-ны даваа гарагт 228,
- 26-ны мягмар гарагт 347 хүн,
- 27-ны лхагва гарагт 367,
- 28-ны пүрэв гарагт 333 хүн,
- 29-ний баасан 375 хүнээс тус тус халдвар илэрлээ.
Олон улс оронд
бүртгэгдээд буй сармагчны цэцэг өвчний тархалтын тухайд манай улсад үйл
ажиллагаа явуулж буй салбар дундын 7 байгууллагын хамтран хийсэн 3 удаагийн
эрсдлийн үнэлгээгээр сармагчны цэцэг өвчин Монголд тархах эрсдэл “дунд” хэмээн
гарсныг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ.