Цай Инвэнь: Тайвань цэргийн аюул заналын өмнө няцахгүй

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-03 13:30:51

ТАЙБЭЙ. /TTV/. Тайвань цэргийн аюул заналын өмнө хэзээ ч цуцахгүй няцахгүй гэж тус арлын засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь лхагва гарагт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой уулзахдаа мэдэгджээ.  


“Зориудаар нэмэгдүүлсэн цэргийн аюул заналтай тулгарсан Тайвань ухрахгүй бөгөөд бид үндэсний тусгаар тогтнолоо бат өмгөөлөн хамгаалж, ардчиллыг үргэлжлүүлэн хамгаалах болно" гэж Цай Инвэнь хэлсэн байна.


Түүний хэлснээр, "ардчилсан Тайванийн эрсэг болзошгүй түрэмгийлэл нь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд асар их нөлөө үзүүлнэ. 


Тайвань үндэстний бүрэн эрхт байдлаа хамгаалж, эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг дээдлэн, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зарчмаа тууштай баримтална гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Энэ үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдэхдээ, Вашингтон Тайванийг дэмжих амлалтаасаа татгалзахгүй гэжээ.


Тайванийн Ерөнхийлөгч хэлэлцээ эхлэхийн өмнө Н.Пелосид Вашингтон, Тайбэй хоорондын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, төрийн одон гардуулсан байна.


Н.Пелоси орон нутгийн цагаар 10 цаг 30 минутын орчимд Тайванийн засаг захиргааны тэргүүнтэй уулзжээ. 


Холбоотой мэдээ