Монголын шатарчид VI өрөгт ялалт байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-04 08:04:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Ченнай хотод болж байгаа шатрын 44 дүгээр олимпиадын 5 дугаар өрөгт анхны хожигдлоо амссан Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг өчигдөр 6 дугаар тавилд ялалт байгуулав.


Эрэгтэйчүүдийн шигшээ баг Марокко улсын шигшээг 4:0-ээр хуурай хожлоо. Их мастер С.Билгүүн энэ удаа өнжиж бусад нь бүгд ялалт байгуулснаар 188 багаас одоогоор 38 дугаар байрт явна.


Харин эмэгтэйчүүд 6 дугаар өрөгт Норвегийн багийг 2.5:1.5-аар буулган авлаа. Хамгийн туршлагатай шатарчин, их мастер А.Энхтуул энэ удаа өнжиж, түүний оронд нэгдүгээр ширээнд тоглосон ОУМ Б.Баярмаа хожигдсон. Харин манай гурван "Зул"-аас Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар хожиж Т.Мөнхзул тэнцэв.




Олимпиад өнөөдөр нэг өдөр завсарлаж байгаа бөгөөд маргааш 7 дугаар өрөгт манай эрэгтэй шатарчид Хорватын багтай, бүсгүйчүүд Куба улсын багтай тоглоно.





Холбоотой мэдээ