Дарханчууд 21 аймгийн АШТ-ий Дээд шатны аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-04 21:24:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий Дээд шатны аваргын төлөө тоглолт өнөөдөр Увс аймагт болж Дархан-Уул аймгийн шигшээ баг, дэвжээний эзэн багийг 2:1-ээр хожиж аваргаар шалгарлаа.


Харин 2018 оны аварга Увс аймгийн шигшээ баг, 21 аймгийн 2014, 2017 онуудын аварга Дархан-Уул аймгийн шигшээ багт хожигдож дэд байр эзэллээ.


Дээд шатны хүрэл медалийн төлөө Дорнод аймгийн шигшээ, Орхон аймгийн шигшээтэй тоглон 0:4-өөр орхончууд илүүрхэн хүрэл медалийн эзэд болов.


 

Холбоотой мэдээ