ХОВД: Өдөрт 90 тонн хог хаягдал ачиж, хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-09 19:16:52

Ховд /МОНЦАМЭ/. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс энэ сарын 08-ны өдөр Ховд аймгийн төв, Жаргалант сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ.

Улмаар орон сууцны СӨХ болон Буянт голын зуслангийн бүсийн хог хаягдлын түр цэгүүдэд хогийг тогтмол ачиж, хогийн цэгт төвлөрүүлэх талаар Шинэ Ховд-Жаргалант ТҮК ОНӨААТҮГ-т шаардлага хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.  

Үүний үр дүнд хоёр машин ашиглан аймгийн төвийн орон сууцны СӨХ, нэг машинаар зуслангийн бүсийн хогийг ачиж тээвэрлэж байгаа бөгөөд өдөрт 90 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн нэгдсэн цэгт буулган ажиллаж байна.  

Иргэд, оршин суугчид хогоо хогийн саванд хийхгүй гадна их хэмжээгээр хаяснаас шалтгаалан орчны бохирдол үүсэж буй. Иймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс “Хоггүй Ховдын төлөө иргэн та хогоо хогийн саванд  хийнэ үү” гэж уриалга гаргалаа

Холбоотой мэдээ