ДУНДГОВЬ: Монголын үндэсний спортын VII наадамд 51 тамирчин оролцов

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-15 20:54:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 8 дугаар сарын 10-13-нд Хүй долоон худагт болсон Монголын үндэсний спортын VII наадамд Дундговь аймгаас 51 тамирчин орон нутгаа төлөөлөн 8 төрлөөр оролцов.  

Тус наадмын 13 төрөлд 21 аймаг, 9 дүүргийн 1700 гаруй тамирчид өрсөлдсөнөөс  тус аймгийн тамирчид багаараа 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилт үзүүлжээ.

Тодруулвал, Үндэсний сурын багийн харваанд спортын мастер О.Дашдондов ахлагчтай баг тамирчид Мөнгөн медаль, Үндэсний сурын цуваа харваанд аймгийн мэргэн, спортын мастер Б.Отгонхүү мөн Мөнгөн медаль, Эмнэг булгиулагч төрөлд У.Содномцэрэн Хүрэл медаль тус тус хүртжээ.


Холбоотой мэдээ